“ХАРУУЛ ЗАНГИ U18 - 2025” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хот
Тэмцээний тухай
Дижитал ертөнц асар хурдацтай хөгжиж, кибер орон зай тэлж буй нь харилцаа холбоонд төдийгүй бүтээлч байдал, инновацын асар олон боломжуудыг бий болгож байна. Гэвч энэхүү хурдацтай хөгжлийг дагасан сорилтууд тулгарч байгаа нь дижитал ертөнцийг бүрдүүлж буй эд эс бүрийг хамгаалах, тэдний аюулгүй найдвартай хэрэглээг хангах хэрэгцээ үүсээд буй юм. Тиймээс ч манай Монгол улс төдийгүй дэлхий даяар кибер аюулгүй байдлыг хангах ХАРУУЛ ЗАНГИ-уудын эрэлд мордоод буйг бодит нөхцөл байдлаас гадна олон судалгаанууд харуулж буй юм. Иймд кибер аюулгүй байдлын салбарт хүч сорьж, тулгараад буй сорилтуудыг шийдээд зогсохгүй энэ салбарын хязгааргүй боломжуудын атгах ирээдүйн мэргэжилтнүүд, залуу үеийг бэлтгэх нь нэн чухал юм.
Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв (MNCERT/CC) байгууллага нь Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ХАРУУЛ ЗАНГИ U18” цахим аюулгүй байдлын тэмцээнийг 2016 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 8 дахь удаагийн ээлжит тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сарын 26 болон 05 дугаар 4-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар товлоод байна.
Тэмцээний зорилго
Уг тэмцээний зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, зөв сэтгэлгээг төлөвшүүлэх, кибер аюулгүй байдлыг ур чадварыг сонирхолтой, зохион байгуулалттай аргаар хөгжүүлэх боломжийг олгох, ирээдүйн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг ажил мэргэжлийн замд нь хөтлөх урам зориг өгөх юм.
Тэмцээний хамрах хүрээ
Уг тэмцээнд Монгол улсын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг сурагчид оролцоно. (2025 оны 5 сарын 4-ны байдлаар аль нэг ЕБС-д идэвхтэй суралцаж байх)
Тэмцээний шагналын сан
Тэмцээний нийт шагналын сан 4,200,000 төгрөг ба тэмцээний уламжлалын дагуу энэхүү дүнтэй дүйх хэмжээний шагнал урамшууллын зүйлсийг тэмцээний ялагч багуудад өгнө.
Тэмцээний зохион байгуулалт, агуулга
“ХАРУУЛ ЗАНГИ U18” тэмцээн нийт 2 үе шаттай байх ба оролцогчид нь 3 хүртэлх гишүүнтэй баг бүрдүүлж оролцоно.
Тэмцээний бүртгэл
Тэмцээний бүртгэл 4 сарын 17-ны өдрийн 12:00 цагаас нээгдэх ба оролцогчид https://u18-2025.haruulzangi.mn холбоосоор хандан бүртгэлээ үүсгэнэ.
5.1. Нэгдүгээр үе
Энэ үе нь интернэт орчинд буюу онлайнаар явагдах ба 2025 оны 04-р сарын 26-ны
(Бямба гараг) өдрийн 12:00 цагаас 16:00 цагийн хооронд нийт 4 цагийн турш үргэлжилнэ.
Нэгдүгээр үед нийт 20 даалгавар өгөгдөх ба үүнд криптографи (cryptography
), тоон
шинжилгээ (forensic
), цахим хуудас (web
), урвуу шинжилгээ (reverse engineering
),
basic binary exploitation (pwn
), бусад (misc
) төрлийн даалгаврууд багтана.
5.2 Хоёрдугаар үе
Энэ үед нэгдүгээр үеэс шалгарсан 10 баг оролцох ба тэмцээн нь бодит орчинд буюу
онсайт хэлбэрээр “НЭСТ Эдүкэйшн” ерөнхий боловсролын сургууль дээр 2025 оны 05
дугаар сарын 4-ний (Ням гараг) өдрийн 11:00 цагаас ХХ цагийн хооронд зохион
байгуулагдана. Хоёрдугаар үед нийт 20 даалгавар өгөгдөх ба үүнд криптографи
(cryptography
), тоон шинжилгээ (forensic
), цахим хуудас (web
), урвуу шинжилгээ (reverse
engineering
), бусад (misc
), binary exploitation (pwn
) төрлийн даалгаврууд багтана.
Тэмцээний дүрэм
6.1. Ерөнхий шаардлага
- Монгол улсын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг сурагч байна.
- Оролцогч нь аль нэг багт заавал харьяалагдана.
- Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай оролцогчид буюу тэмцээн зохиогдох өдрийн байдлаар 14-18 насны оролцогчид асран хамгаалагчаас тэмцээнд харгалзах хүнгүйгээр оролцохыг зөвшөөрсөн зөвшөөрлийг авч ирнэ. Энэхүү заалт нь иргэний хуулийн 15.2-н дагуу эрх зүйн бүрэн чадамжтай болсон иргэнд хамаарахгүй.
- Ерөнхий шаардлагын с-д заасан асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй оролцогчид заавал насанд хүрсэн харгалзагчийн хамт ирнэ.
- 14-с доош насны оролцогчид заавал насанд хүрсэн харгалзагчийн хамт ирнэ.
- Багт харгалзах нэг насанд хүрсэн хүн байж болох ба энэ тохиолдолд харгалзагч этгээд нь багийн бүх гишүүдийн асран хамгаалагчдаас зөвшөөрөл авсан байна.
- Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь шүүгч, шүүгчийн баг байна.
6.2. Багт тавигдах шаардлага
- Баг нь 3 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүдийг тоглогч гэж үзнэ.
- Баг бүр нэг гишүүнийг багийн ахлагчаар томилно.
- Багууд нь тоглогчдын нэр, и-мэйл хаяг, утасны дугаар зэргийг бүртгүүлэх ёстой ба энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгалж, бусдад дамжуулахгүй.
- Тэмцээнд бүртгүүлэх, оролцоход үнэ төлбөргүй.
- Тоглогчийн нэр нь албан бус нэр байж болно.
- Багийн бүртгэлийг нэг удаа хийлгэх бөгөөд уг бүртгэлээр багийн гишүүд зэрэг нэвтрэх боломжтой. Багууд бүртгүүлэхдээ урилгын код ашиглана.
- Багийн гишүүд тэмцээнд өөрсдийн зөөврийн компьютертой оролцоно.
- Тэмцээний даалгаврууд болон багуудын цуглуулсан оноог веб суурьтай онооны самбараар дамжуулан үзүүлнэ.
- Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
- Бодит орчинд явагдах хоёрдугаар үеийн тэмцээнд ирэхдээ багийн бүх гишүүд бичиг баримтаа (иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ) авч ирэх шаардлагатай.
- Тоглогчийн нэр, багийн нэр нь хэвлэгдэхгүй тэмдэгт (
non-printable characters
), ёс бус хэллэг, хараал, садар самуун сурталчилсан эсвэл терроризмыг дэмжсэн утгатай байхыг хориглоно. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд, зохион байгуулагчийн зүгээс баг эсвэл тоглогчид мэдэгдэл хүргэж, 24 цагийн дотор хариу өгөөгүй тохиолдолд тухайн нэрийг өөрчлөх эрхтэй.
Тэмцээний явагдах зарчим
- Тэмцээний нэгдүгээр үеийн үргэлжлэх хугацаа 4 цаг байна.
- Тэмцээний нийт даалгавар 20 байна.
- Тэмцээний үед асуулт хариултыг веб дээрх зориулалтын мэдээлэл хүргэх хэсэг болон тэмцээний албан ёсны discord сувгаар авна.
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Хэрэв даалгавруудаас алдаа (
bug
), цоорхой илрүүлбэл шүүгчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
Тэмцээний үнэлгээ
- Тэмцээний үнэлгээ хувьд тэмцээний даалгаврууд нь 1000 хүртэлх оноотой байх бөгөөд динамик онооны системтэй байна.
- Тэмцээний явцад нэг ч баг хийж гүйцэтгэж чадаагүй даалгавар гарвал зохион
байгуулагчийн зүгээс тусламж (
hint
) өгнө. - Нэгдүгээр үеийн тэмцээнд хамгийн их оноо авсан 10 багийг хоёрдугаар үед шалгаруулах ба тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн зарцуулсан хугацааны нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаанд хийж гүйцэтгэсэн багийг шалгаруулна.
- Багууд заасан хугацаанд даалгаврыг гүйцэтгэж амжаагүй тохиолдолд тайлбар авах замаар ялагчийг тодруулна.
- Тэмцээний явцад багуудын үнэлгээг онооны самбар бүхий вэбсайтаар олон нийтэд ил тод харуулна.
Хориглох зүйлс
- Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
- Ямарваа нэгэн хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
- Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
- Тэмцээн явагдаж байгаа систем рүү халдлага хийсэн, хийхийг оролдсон тохиолдолд тухайн багийг тэмцээнээс хасна.
- Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын логийг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.
- Танхимд болох тоглолтын явцад багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
- Багийн нэг гишүүн тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд тэмцээнийг үргэлжлүүлж болох ба нөхөж гишүүн оруулахгүй.
- Багийн гишүүд тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд багийг тэмцээнээс хасах ба ямар нэгэн нөөц тоглогч оруулахыг хориглоно.
- Тэмцээн эхлэх цагаас хоцорч ирсэн баг, багийн гишүүнийг тэмцээнд оруулж болох ба хоцорсон цагийг нөхөж олгохгүй.
- Тэмцээний дундаас тэмцээнийг орхиж болох ба энэ тохиолдолд буцаж тэмцээнд орохыг хориглоно.
- Тэмцээн эхэлснээс хойш дуустал багийн гишүүд ямар нэгэн байдлаар гаднаас зөвлөгөө, дэмжлэг авахыг хориглоно.
- Багийн гишүүд тэмцээний явцад гар утас болон бусад үүрэн холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. Нэн шаардлагатай бол шүүгчдэд мэдэгдэнэ.
- Тэмцээн эхэлснээс хойш дуусах хүртэл баг нь багийн гишүүн биш этгээд болон зөвлөх, төлөөлөгч гишүүн, дэмжигчээс тусламж, дэмжлэг авахыг хориглоно.
- Хэрвээ ямар нэгэн хэлбэрээр тухайлбал, утасны яриа, дуудлага, дохио, чат, мессеж, харилцан яриа, тусламж хүсэх зэрэг үйлдэл үүссэн тохиолдол нь тухайн багийн оноог бууруулах эсвэл тоглолтоос хасах үндэслэл болно.
- Бодлогын хариу солилцохыг хориглоно. Хэрвээ флаг солилцсон нь баримттайгаар нотлогдсон эсвэл флаг солилцсон баримт байхгүй ч бодлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй, мөн шүүгчийг байлцуулан дахин бодож чадаагүй тохиолдолд тухайн багийн тэмцээнээс хасна.
- Шүүгчийн бүрэлдэхүүнээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн систем, тоног төхөөрөмжийг тоглолтын талбайд оруулахыг хориглох ба энэ заалтыг зөрчсөн тохиолдолд оноогоор торгох эсвэл тэмцээнээс хасна.
- Багууд дэмжигч багтай оролцох тохиолдолд зохион байгуулагчаас зөвшөөрөл авч туг, малгай гэх мэт эд зүйлсийг оруулна. Зөвшөөрөл олгоогүй тохиолдолд дур мэдэн оруулахыг хориглоно.
Бусад
- Зохион байгуулагчийн зүгээс оролцогч багуудыг интернэтээр хангана.
- Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
- Хоёрдугаар үед шалгарсан баг хөдөө орон нутгаас ирж байгаа тохиолдолд тухайн газар болон Улаанбаатарын хоорондох ирэх, буцах замын зардлыг тэмцээн зохион байгуулагчид хариуцна. /тасалбарын хуулбар, сургуулийн тодорхойлолт (тухайн сургууль нь хөдөө орон нутагт байх)-н хамт зохион байгуулагч багт хүргүүлж шийдүүлэх/
Асуулт, маргаан, залруулга
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Тэмцээний явцад ямар нэгэн асуулт, маргааны талаарх харилцааг зөвхөн багийн ахлагч хариуцаж шүүгчийн багтай харьцана.
- Тэмцээний цаг дуусаагүй байхад аливаа гомдол, маргаан үүсгэхийг багуудад хатуу хориглох ба тоглолтын цаг дууссаны дараа шүүгчдэд мэдүүлж болно.
Тэмцээнээс гарах үр дүн
- Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар ерөнхий боловсролын сурагчдын дунд тодорхой ойлголт болон зөв мэдээллийг хүргэх;
- Өсвөр насны хүүхдүүдийг цахим орчинд өөрийгөө хамгаалах, арга зам тэдгээрийг сурталчлах, мөн интернэт сүлжээнд зөв зохистой зүйл хийх тал дээр ухамсар суулгах;
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэдээллийн аюулгүй байдлын болзошгүй аюул заналын тухай ойлголтыг төлөвшүүлэх, цахим халдлагын талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
- Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч нарт Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийг сурталчлах.